Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр эхэлнэ

Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо болно. Монгол Улсын түүхэнд анх удаа Олон Улсын Олимпын Хороо, Азийн Олимпын Зөвлөл, Зүүн Азийн Олимпын Хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг энэ сарын 16-23-ны хооронд зохион байгуулах юм.

Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр "Зүүн Азийн есөн үндэсний олимпын хороо байдгаас долоо нь наадамд оролцоно. Тодруулбал, 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодоос томилогдсон  техникийн болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан зэрэг нийт 1600 гаруй хүн оролцохоор байна. Наадмын бэлтгэл ажлыг хангасан бөгөөд маргааш боксын тэмцээнээр эхэлнэ. Мөн сайн дурын 1000 гаруй хүн ажиллаж байгаа. Нээлтэд 400 гаруй уран бүтээлч ажиллаж байна" гэлээ.

Наадмын бэлгэдэл, уриа үг, нээлтийн ёслолоор дамжуулан Монгол ахуй, соёлыг олон улсад сурталчлах, өсвөр үе, залууст өв соёл, уламжлал, ирээдүйн иргэний хөгжил, төлөвшил, эвлэлдэн нэгдэхийн учир холбогдол, боломжийг олгосон хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Түүнчлэн бүс нутгийн спорт өндөр хөгжсөн улсуудаас суралцах, салбарын дэд бүтэц, хүний нөөцийг хөгжүүлэх, наадмын хүрээнд эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж буй.

Нээлтийн ёслол өнөөдөр 20:23 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан