Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БНХАУ-д болсон роботын тэмцээнээс монгол сурагчид алт, мөнгөн медаль зүүв

БНХАУ-д болсон роботын тэмцээнээс монгол сурагчид алт, мөнгөн медаль зүүв

БНХАУ-ын Бээжин хотод 2023 оны наймдугаар сарын 11-13-ны хооронд зохиогдсон "Robot Challenge World 2023" тэмцээнд Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай 4 сурагч долоо төрөлд оролцжээ.

Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г.Шинэ-Од эхний өдөр II байрт орж мөнгөн медаль хүртсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр манай улсын хоёр баг Robot rugby-senior төрөлд алт, хүрэл медалийн эзэд болжээ.

Шинэ эрин сургуулийн баг 25 багаас тав дугаарт жагссан байна.

Тэмцээнд 24 орны 3,000 гаруй оролцогч, 1,600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч, 220 байгууллага хамтран ажиллажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан