Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бүх цэргийн наадмын түрүү Б.Өлзийсайхан

Бүх цэргийн наадмын түрүү Б.Өлзийсайхан гэж хэн бэ?

Цол чимэг олгох бүх цэргийн баяр наадам өчигдөр/2023.09.16/ Архангай аймгийн Цэцэрлэг хотноо боллоо.  32 дахь удаагийн уламжлалт барилдаанд нийт 256 бөх хүч үзэв. Үүнээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Б.Өлзийсайхан найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртжээ. Харин үзүүрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Х.Наранбаяр үлдэж, цэргийн заан цол хүртсэн аж.

Тэгвэл чансаа өндөр цэргийн наадамд түрүүлсэн, ирэх жил улсын цолтон болох магадлал өндөртэй Б.Өлзийсайхан гэж хэн бэ?

Тэрбээр 1993 онд төрж, 2012 онд сумын заан цол хүртжээ. 2013 онд дахин заан цолоо баталж, чөлөөт бөхөөрөө түлхүү амжилт гаргаж эхлэв. Түүний хувьд чөлөөт бөхийн шигшээ багт багтаж, тив дэлхийн томоохон тэмцээн уралдаануудад оролцож байв.

Б.Өлзийсайхан 2018 онд Налайх дүүргийн баяр наадамд зургаа даван шөвгөрч, аймгийн харцага цол хүртсэн юм. Өдийг хүртэл хугацаанд тэрбээр заал, танхимын барилдаанд тогтмол сайн барилдаж, сум, аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлээд зогсохгүй Н.Батсуурь даян аварга, О.Хангай аварга, Б.Орхонбаяр арслан тэргүүтэй шилдгүүдийг давж байлаа.

Цол ахих нь тодорхой байсан Б.Өлзийсайхан энэ жил Говь-Алтай аймгийн түүхт ойн баяр наадамд тав давж шөвгөрсөн ч бөхийн холбооноос тус барилдаанд цол, чимэг олгохыг дэмжээгүй юм. Улмаар Б.Өлзийсайхан өчигдөр бүх цэргийн наадамд түрүүлж, цол гуйж биш гуядаж авлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан