Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд Япон, Хятад, Гуамтай тоглоно

Монголын шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд Япон, Хятад, Гуамтай тоглоно

  • Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны сугалаа боллоо

  • Тус тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа тоглоно

  • Монголын шигшээ баг урьдчилсан шатны С хэсэгт багтав

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох урьдчилсан шатны сугалаа өнгөрсөн шөнө Катарын нийслэл Доха хотод боллоо.

Урьдчилсан шатны өмнөх сонгон шалгаруулалтын тэмцээнд тоглож анх удаа том тэмцээний эрхийн төлөө тоглохоор болсон Монголын шигшээ баг "С" хэсэгт багтсан байна.

Азийн 24 орны шигшээ багууд дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдан тоглох бөгөөд С хэсэгт Монголын шигшээ багтай хамт Хятад, Япон, Гуамын шигшээ баг багтжээ.

Хэсгийн хамгийн өндөр оноотой хоёр баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ шууд авах бол гуравт орсон багууд дахин тоглож дөрөв нь Азийн аваргыг зорих учиртай.

Баг тус бүр хэсгийнхээ гурван багтай өөрийн болон айлын талбайд тоглох бөгөөд нийт 6 удаа тоглосны эцэст хэсгийн байрууд тодорхой болно. Тоглолтууд 2024 оны хоёрдугаар сард эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан