Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЕБС-иуд түүхийн хичээлээ музейд хийдэг болох нь
Улаанбаатар хотод өнгөрсөн баасан гарагт Археологийн музей нэгээр нэмэгдсэн билээ. Уг музейг МУИС-ийн харьяа Улаанбаатар их сургуулийн эрдэмтэн, багш, оюутнууд 10 гаруй жил олж, цуглуулсан судалгааныхаа ажилд тулгуурлан гаргасан нь энэ. Музейд төмрийн түрүү үеэс Хүннүгийн үе хүртэлх түүхэн цаг хугацааг хамарсан олон олдвор тавигджээ. Тухайлбал, Хүннүгийн төрт улс байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан Хүннүгийн язгууртны булш, археологийн дурсгалыг судлах зорилгоор “Гол мод II ба Хүннүгийн түүх соёлын өв” нэртэй төслийг тус сургуулийн Археологийн тэнхим, “Түмэн Хишигтэн” компанитай хамтран хэрэгжүүлжээ. Энэ ажлынхаа хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт байх Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын дурсгалаас язгууртны нэгдүгээр булшийг сонгож судалсан аж. Уг малтлагаар гаргаж авсан хаш эдлэл, хүрэл сав, цар, цөгцөн ёроолтой хүрэл цом, толь болон сүйх тэрэгний алтан шармал, мөнгөн чимэглэлүүдийг музейдээ байрлуулж, олны хүртээл болгосон нь хүмүүсийн талархлыг хүлээв. Энэ тухай Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар ярихдаа “Нэгдүгээр булшнаас илэрсэн Хүннүгийн сүйх тэрэгний гоёл чимэглэл нь хааных гэдгийг олон баримтаар нотолсон. Сүйх тэрэгний чимэглэлүүд дээрхи бар толгойтой, хангарьд биетэй, арслангийн хөлтэй, луу хүзүүтэй дүрс нь эртний Монголын үлгэр домгийн бүхий л амьтдын дүрс зургийг харуулж өгсөн байгаа юм.
Мөн алтан чимэглэлүүдэд нэг эвэртэй бар болоод бусад амьтны дүрс бий. Нэг эвэртэй амьтан нь нүүдэлчдийн хувьд тэнгэрийн суу алдрыг бэлгэддэг. Нөгөө талаар, нэг эвэртэй амьтны дүрс зөвхөн хаан хүн буюу язгууртаны булшинд байдаг” гэв. Тус сургуулийн хамт олон ерөнхий боловсролын сургуулиудын түүхийн хичээлийгэл тэнхимдээ хийлгэхээр дүүргийн Боловсролын байгууллагуудтай гэрээ хийхээр болжээ. Үүнд нь ихэд сайшаалтай хандсан БШУ-ы сайд Л.Гантөмөр “Танай музей нийслэлийн сургуулиудын том бааз болно. Хүннү гүрэн бидний өвөг дээдэс гэдгийг зайлшгүй нотлох шаардлагатай. Монгол нутагт эртний улс гүрнүүд хэрхэн оршин тогтнож байсан, ямар овог аймгууд хэдий цаг хугацаанд, ямар соёл иргэншилтэй байв гэдгийг гаргаж ирэх нь Монгол Улсын түүхийг улам арвижуулах юм. Энэ музейг байнга нээлттэй байлгаарай. Оюутан сурагчид орж, гарч түүхийнхээ хичээлийг хийдэг байгаасай гэж хүсч байна” гэлээ.
Улаанбаатар хотод өнгөрсөн баасан гарагт Археологийн музей нэгээр нэмэгдсэн билээ. Уг музейг МУИС-ийн харьяа Улаанбаатар их сургуулийн эрдэмтэн, багш, оюутнууд 10 гаруй жил олж, цуглуулсан судалгааныхаа ажилд тулгуурлан гаргасан нь энэ. Музейд төмрийн түрүү үеэс Хүннүгийн үе хүртэлх түүхэн цаг хугацааг хамарсан олон олдвор тавигджээ. Тухайлбал, Хүннүгийн төрт улс байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан Хүннүгийн язгууртны булш, археологийн дурсгалыг судлах зорилгоор “Гол мод II ба Хүннүгийн түүх соёлын өв” нэртэй төслийг тус сургуулийн Археологийн тэнхим, “Түмэн Хишигтэн” компанитай хамтран хэрэгжүүлжээ. Энэ ажлынхаа хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт байх Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын дурсгалаас язгууртны нэгдүгээр булшийг сонгож судалсан аж. Уг малтлагаар гаргаж авсан хаш эдлэл, хүрэл сав, цар, цөгцөн ёроолтой хүрэл цом, толь болон сүйх тэрэгний алтан шармал, мөнгөн чимэглэлүүдийг музейдээ байрлуулж, олны хүртээл болгосон нь хүмүүсийн талархлыг хүлээв. Энэ тухай Археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар ярихдаа “Нэгдүгээр булшнаас илэрсэн Хүннүгийн сүйх тэрэгний гоёл чимэглэл нь хааных гэдгийг олон баримтаар нотолсон. Сүйх тэрэгний чимэглэлүүд дээрхи бар толгойтой, хангарьд биетэй, арслангийн хөлтэй, луу хүзүүтэй дүрс нь эртний Монголын үлгэр домгийн бүхий л амьтдын дүрс зургийг харуулж өгсөн байгаа юм. Мөн алтан чимэглэлүүдэд нэг эвэртэй бар болоод бусад амьтны дүрс бий. Нэг эвэртэй амьтан нь нүүдэлчдийн хувьд тэнгэрийн суу алдрыг бэлгэддэг. Нөгөө талаар, нэг эвэртэй амьтны дүрс зөвхөн хаан хүн буюу язгууртаны булшинд байдаг” гэв. Тус сургуулийн хамт олон ерөнхий боловсролын сургуулиудын түүхийн хичээлийгэл тэнхимдээ хийлгэхээр дүүргийн Боловсролын байгууллагуудтай гэрээ хийхээр болжээ. Үүнд нь ихэд сайшаалтай хандсан БШУ-ы сайд Л.Гантөмөр “Танай музей нийслэлийн сургуулиудын том бааз болно. Хүннү гүрэн бидний өвөг дээдэс гэдгийг зайлшгүй нотлох шаардлагатай. Монгол нутагт эртний улс гүрнүүд хэрхэн оршин тогтнож байсан, ямар овог аймгууд хэдий цаг хугацаанд, ямар соёл иргэншилтэй байв гэдгийг гаргаж ирэх нь Монгол Улсын түүхийг улам арвижуулах юм. Энэ музейг байнга нээлттэй байлгаарай. Оюутан сурагчид орж, гарч түүхийнхээ хичээлийг хийдэг байгаасай гэж хүсч байна” гэлээ.
А.Цагаан
0 Сэтгэгдэл

















