Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Үдийн хоолыг чанартай болгоход эцэг, эхийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй

Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-иудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. Гэхдээ нэг өдрийн сурагчийн хоолны дүн нь 1500 төгрөг.

Өнөөгийн нөхцөлд 1500 төгрөгт багтааж сурагчдад шим тэжээлтэй халуун хоол өгнө гэдэг боломжгүй зүйл.

Сурагчид өдрийн хамгийн идэвхтэй үедээ мэдлэг авахаар сургуульдаа олон цагийг өнгөрүүлж байгаа. Гэвч өдрийн хоолондоо цадахгүй байх, өлдөх зэрэг асуудал үүсдэг болохыг сургуулиудын эмч, хоолзүйчид хэлдэг. Үүнтэй маргахын аргагүй. Хувийн сургуулиуд хоолны мөнгө сурагч бүрээс сурагчийн төлбөрөөс нь гадна авдаг. Харин улсын сургуулиудад үдийн хоолны мөнгөн дээр сурагчдаас 1000 төгрөг ч нэмж авдаггүй. Хувийн сургуулийн нэг өдрийн хоол 6500-10500 төгрөгийн дундаж үнэтэй байдаг бөгөөд энэхүү хоол нь уургаар баялаг шим тэжээлтэй, иж бүрдэл байдаг байна.

Улсын ерөнхий боловсролын сургуулийн цайны газар хамгийн боломжит хувилбараар үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч төсөвт захирагддагаас шим тэжээл багатай хүнс хүүхдэд өгөхөөс аргагүй болж буй юм.

Иймээс улсын сургуулиудын ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолны зардлын тодорхой хэсгийг  эцэг эхчүүд хариуцдаг болчихвол  шим тэжээлтэй хоол өгөх боломжтой болох юм. Бүх л төсөв санхүүг улсаас шаардах нь утгагүй.

2024 ОНД ХУВИЙН СУРГУУЛЬД ҮДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ ОЛГОХГҮЙ

Ирэх 2024 оны төсөвт бага ангийн сурагчдад олгох хүүхдийн үдийн хоолны зардлыг хувийн хэвшлийн сургуулиудаас бүрэн хассан байна. Тодруулбал, Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн батлахдаа бага ангийн сурагчдад олгох үдийн хоолны зардлыг хувийн сургуулиудад олгохгүй байхаар хуульчилжээ. Нэг талаар энэ нь Үндсэн хуульд заасан иргэн бүрийн тэгш эрхийг зөрчиж байгаа ч олон хүн үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Улсын хэмжээнд 380 мянга гаруй 1-6 дугаар ангийн сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг. Эдгээр сурагчдын хоолны зардал жил бүрийн улсын төсөвт тусгагддаг.

Боловсролын багц хууль өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний дагуу энэ хичээлийн жилээс хувийн сургуулийн сурагчдын үдийн хоолны зардлыг олгохоо зогсоосон байна. Улсын хэмжээнд хувийн сургуулийн 1-6 дугаар ангид 50 мянга орчим сурагч сурдаг байна. Тэдгээр сурагчдын үдийн хоолны зардлыг төсвөөс гаргахаа зогсоосон гэсэн үг. Мэдээж хувийн сургалтын байгууллагыг сонгосон эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоолны зардлыг гаргахаас татгалзахгүй. Улсын сургуулийнханд ч энэ жишгийг тогтоох нь зүйтэй.

Олон зүйл дээр улсын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, төрөөс дэмжлэг үзүүлдэг байхад эцэг, эхчүүдийн хариуцлага барагтаа яригддаггүй.

Тиймээс хариуцлага гэдэг зүйлийг эцэг, эхчүүд, асран хамгаалагчдаас нэхэх нь зүйтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан