Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Л.Энх-амгалан: 18-р сургуулийн 21 сурагч мансууруулах зүйл хэрэглэж хордсон тухай удахгүй зарлана

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. 

Тодруулбал, есдүгээр сарын 21-ний өдөр 21 сурагч бөөлжиж, хордлогын шинж тэмдэг илэрсэн. Мөн аравдугаар сарын 12-ны өдөр ахин 15 хүүхэд тодорхой бус хордлогын шалтгаантай эмнэлгийн тусламж авсан юм.

Гэтэл сурагчдын хордсон шалтгаан мансууруулах төрлийн зүйлтэй холбоотой нь тогтоогджээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Сурагчид түрээсийн байрнаас болж хордоогүй. Удахгүй хүчний байгууллага хүүхдүүдийн мансууралтай холбоотой байсныг зарлана. Сурагчдын дунд байгаа электрон тамхины асуудал, ямар нэгэн донтолт үүсгэх зүйлтэй холбоотой гэдэг урьдчилсан мэдээлэл ирсэн" гэлээ.

1 Сэтгэгдэл
Өө одоо зарлах зүйл хүн олдохгүй.Хүүхэдийн нэр хүндэд халдах нь.Яг үнэндээ сайд та өөрөө огцрох хэрэгтэй шүү
Хамгийн их уншсан