Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БЗС-ийн журмыг шинэчилж, Ерөнхий сайдын тэтгэлгийг Засгийн газрын тэтгэлэг болгоно

БЗС-ийн журмыг шинэчилж, Ерөнхий сайдын тэтгэлгийг Засгийн газрын тэтгэлэг болгоно

Боловсролын хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн батлахаар болсон.

Энэ ондоо багтааж Засгийн газар шинэ журмыг батлах юм. Ингээд ирэх жилийн сонгон шалгаруулалтыг шинэ журмаар зохион байгуулна. Тэгвэл Ерөнхий сайдын олгодог тэтгэлгийг Засгийн газрын тэтгэлэг болгож, сургалтын хөтөлбөрөөрөө шилдэг 100-д багтаж байгаа сургуулиудад урт болон богино хугацааны сургалтад хамруулдаг байх өөрчлөлт хийхээр Засгийн газар дээр ярьж байгаа аж.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гадаадын их дээд сургуульд сурах хүүхдүүдэд тэтгэлэг олгодог. Энэ онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нийт 251 хүүхэд хамрагдсан бөгөөд үүнд долоон тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна. Харин Ерөнхий сайдын тэтгэлгээр 28 хүүхэд 2.9 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Шинэ журам гаргах гэж байгаа гээд дараагийн явах гэж байгаа хүүхдүүдэд ямар нэгэн төлбөрийн саатал байхгүй. Цаашдаа Ерөнхийлөгчийн тэтгэлэг үргэлжилнэ. 330 сум 170 хорооноос ЭЕШ-ын хамгийн өндөр оноо авсан нэг хүүхдийг сонгож аваад, хэлний бэлтгэлд бэлдээд дэлхийн шилдэг их, дээд сургуульд явуулдаг хөтөлбөр үргэлжилнэ. Мөн Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг Засгийн газрын тэтгэлэг болгон өөрчлөх асуудлыг Засгийн газар дээр ярьж байгаа. Тэгэхээр цаашдаа мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай байгаа олон хүнийг хамруулж, тухайн мэргэжлээр шилдэг 100-д багтаж байгаа сургуулиудад дунд болон урт хугацааны сургалтад хамруулах нь үр дүнтэй гэж харж байгаа” гэлээ.

Боловсролын зээлийн сан өндөр хөгжилтэй оронд магистр, докторантурын хөтөлбөрт суралцагчид жилд 16000 ам.доллар хүртэлх зээл олгодог байсан. Гадаадад сурах хөтөлбөрт нийт 1867 хүн хамрагдаж, суралцаж байна. Боловсролын зээлийн сан байгуулагдаснаас хойш гадаадад магистр, докторантурын хөтөлбөрт суралцсан 1867 хүнээс 34 нь зээлээ төлж байгаа, 40 нь гэрээгээ цуцлаад, зээлээ төлсөн, 890 нь гэрээнээс чөлөөлөгдсөн бол 230 нь гэрээний үүргээ биелүүлээгүй талаар салбарын сайд танилцуулж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар гадаад зээлийн эргэн төлөлт 1,142,450.90 ам.доллар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан