Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амиа алдсан цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 11-ний өглөө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлсэн байна.  Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг үүссэн асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. 

2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 06:21 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг холбогдох алба, нэгжээс Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан