Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2023-2024 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургуульд 15700 сурагч, үүнээс 1 дүгээр ангид шинээр 1575 сурагч, сургуулийн өмнөх боловсролын 31 цэцэрлэгийн 184 бүлэгт 6000 хүүхэд суралцахаар бүртгэгдэж эрдмийн их аянаа үргэлжлүүлэх гэж байгаад бид бүхэн баяртай байна.

Өмнөговь аймаг нь боловсролын салбартаа хүүхэд залууст ээлтэй орон нутаг болох зорилтыг тавьж, хүүхэд бүрийн сурч хөгжих, хамгаалагдах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байгаагийн дээр багшийн хүрэлцээг нэмэгдүүлж, ачааллыг багасгах тал дээр анхаарч энэ хичээлийн жилийг "#Боловсролын_салбарын_хүний_нөөцийг_чадавхижуулах_жил" болгон зарлалаа.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын чанарыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын суралцах, хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, багшийг хөгжүүлэх, боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад зориулж 2023 онд орон нутгийн төсвөөс 14,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдлээ. Мөн дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг 100%, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50% нэмэгдүүлж, ЕБС-ийн 6 дугаар ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан хэрэгжүүлж байна.

Говь сайхан нутгийнхаа ирээдүйг түүчээлэх хүүхэд багачууд, оюутан залуус тэднийг сурган хүмүүжүүлж байгаа эрдэмтэн багш, боловсролын байгууллагын нийт ажилтнууд та бүхэндээ эрдэм номын мөр нь сүү шиг цагаан, далай шиг арвин байхын ерөөл өргөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан