Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Т.Ням-Очир: Бага ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ихэнх нутгаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор сурагчдын амралтад дахин өөрчлөлт оруулахаар болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлнэ гэжээ. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Бид салбар яам болон Засгийн газар, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүдтэй зөвшилцөж, санал солилцож байна. Сурагчдын амралтын талаар өнөөдөр мэдээлэл хийнэ" гэв.

Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбогдуулан 11.00 цагт албаныхан мэдээлэл хийх юм байна.

Сурагчдын амралтын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2023.12.01/мэдээлэл хийхдээ "Сурагчид арванхоёрдугаар сарын 28-наас эхлэн нэгдүгээр сарын 28 хүртэл амарна. Харин цэцэрлэг амрахгүй. Шинэ жилээр дөрвөн хоног амрах юм байна. Үндсэндээ арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 1- хүртэл дөрөв хоног амарна. Сурагчид нэгдүгээр сарын 2-нд хичээлдээ орж, нэгдүгээр сарын 7-нд хичээллээд амрах гээд байгаа юм.

Ард иргэдэд ойлгомжтой болгох үүднээс арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28 хүртэл хичээлийн зохион байгуулалтыг хийе.

Ахлах ангийн сурагчид долоо хоногоор хойшлуулж, гуравдугаар улирлын хичээлийн зохицуулалтыг хийе гэж төлөвлөж байна. Цэцэрлэгийг хааж болохгүй учраас шаардлагатай бол чөлөө авч болно. Ирэх Даваа гаригийн бүлгийн хурал дээр Эрүүл мэндийн сайд мэдээлэл танилцуулна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл их байна. Нийт хүүхдийн 30-аас дээш хувь нь өвчлөл бүртгэгдвэл аймаг, орон нутгаас зохицуулалтыг хийдэг. Одоогийн байдлаар энэ түвшинд өвчлөл бүртгэгдээгүй байна" гэдгийг хэлсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болж буйгаар онцлог.

  • Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.
1 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан