Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлалаа

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр /2024.01.25/ баталлаа.

2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.

  • Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ.
  • Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • Түүнчлэн агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.
  • Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүн баян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна.

Авто замын салбарт, долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 801.8 км хатуу хучилттай авто зам, 283.69 км авто замыг у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан