Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Алексей Логвинович Оверчукийг хүлээн авч уулзав.

Харилцан итгэлцэл дээр суурилсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит агуулгаар баяжуулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв.

2023 оны 10 дугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, худалдааны татварыг бууруулах, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдсэнийг тэмдэглэв.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, хоёр улсын төрийн тэргүүн   болон Ерөнхий сайд нарын 2023 онд хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буйгаа танилцуулав.

Энэ онд тохиож буй “УБТЗ” ХНН-ийн 75 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд хоёр орны найрсаг харилцаа, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан