Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Чингис хаан музейд зочилно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, түүнйи гэргий Элке Бюнденбендэр нарыг өчигдөр  Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэлсэн.

Хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай баримт бичгийг 2008 онд байгуулсан бөгөөд хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойгоор буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн гэдгийг хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдээлэл хийх үедээ онцолсон юм. Мөн Монгол Улсын гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан  анхдагч улс болсон гэдгийг тодотгож байв.

Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна.

Энэ хүрээнд ХБНГУ-тай нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, тээвэр,  эрчим хүч гэх мэт олон төрлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг, хэлэлцээрт талуудын төлөөлөл гарын үсэг зуржээ.

Тэгвэл айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт бараалхана. Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нар өчигдөр хамтарсан мэдэгдэл хийх үеэр ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр “ Маргааш Чингис хааны музейтэй танилцаж “Монгол-Германы Хархорин экспедиц”, “Монгол-Германы Орхон экспедиц”-ийн хамтын ажиллагааны үр дүнд гаргаж авсан түүхэн олдворууд болон бусад үзмэр, түүх дурсгалын өлгийтэй танилцах болсондоо баяртай байна. Цаашлаад Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг ХБНГУ-д хамтран гаргах талаар ярилцсандаа баяртай байна”  хэмээн мэдэгдсэн. Тиймээс Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр өнөөдөр Чингис хааны музейд зочлох нь тодорхой байна. Улмаар “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-д зочилж оюутан, сурагчидтай уулзахаа ч мэдэгдсэн юм.

1 Сэтгэгдэл
Сэргээгдэх эрчим хүч бол Баруун Европынхны ганц экспортын бүтээгдэхүүн учраас тэд Монголд сэргээгдэх эрчим хүчээ шахаж зардаг юм. Үүнд автахгүй байсан нь дээр.
Хамгийн их уншсан