Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
2024 оны нэгдүгээр сард 454 мянга орчим бод мал хорогджээ

 

 

2024 оны нэгдүгээр сард 454 мянга орчим бод мал хорогджээ

Том буюу бод малын зүй бус хорогдол 2010 онд 10.3 сая хүрч улсын хэмжээнд хамгийн их хохирол амсаж байв. 2023 онд энэ үзүүлэлт 4.9 саяд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн болж байна. 

2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 454 мянга орчим том мал хорогдож, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4%) мянгаар өсжээ. 

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2024 оны нэгдүгээр сард Сүхбаатар аймагт 151.3 (33.3 хувь) мянга, Хэнтий аймагт 66.8 (14.7 хувь) мянга, Дорноговь аймагт 60.2 (13.3 хувь) мянга, Архангай аймагт 32.8 (7.2 хувь) мянга, Дорнод аймагт 20.5 (4.5 хувь) мянга, Хөвсгөл аймагт 19.0 (4.2 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 77.3 хувийг эзэлж байна.

Үүнээс гадна мал тооллогын 2023 оны мэдээллээс харахад, малтай өрхийн тоо 247.8 мянга болж өмнөх оноос 0.5 мянгаар буурчээ. Малтай өрхүүдийн 14 хувь нь малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байна. Мөн малчин өрхүүдийн 50 хувь нь зээлтэй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан