Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Даац хэтэрсэн уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт тавина

Зам, тээврийн яамнаас улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд оруулж буй өөрчлөлтүүд болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хуралд Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд, Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Автотээврийн Үндэсний Төвийн захирал Б.Гүрсоронзон,  Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Д.Оюунболд тэргүүтэй албан тушаалтнууд оролцов.

Хурлын эхэнд тээврийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын эвдрэл, авто замын их болон ээлжит засвар эхэлснийг дурдаад, Зам, тээврийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу олон улс, улсын чанартай авто замын нөхцөл, тээврийн хэрэгслийн даац хэтрүүлж байгааг хянахаар болжээ.

Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан:

“Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон газрын тосны /шатахуун/ бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл нь энэ бүх жингийн даац хэмжээг хэтрүүлж тээвэрлэлт хийж байна. Жишээ дурдвал, цементийн тээвэр хийж буй тээврийн хэрэгсэл 140 тонн ачаа тээвэрлэж  холбоотой нийтийн хэрэгцээний авто замын эвдрэл нэмэгдэж байна.

Иймд олон улс, улсын чанартай авто замаар “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2025 стандартын дагуу хийгдэж буй тээвэрлэлтэд хяналт тавьж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглох, түр саатуулах арга хэмжээ авна. Үүнтэй уялдуулан говийн бүсийн чиглэлд хийгдэж байгаа уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалтыг ирэх 7 хоногийн нэг дэх өдрөөс эхлэн гаргаж байна” гэлээ.

Авто замын нөхцөл байдлын талаар авто замын талаар:

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт,  барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсаны дагуу энэ онд говийн бүсийн улсын чанартай авто замын хоёр чиглэлд их засвар хийнэ.

Олон улс, улсын чанартай авто замд Зам, тээврийн хөгжлийн төвөөс хариуцдаг нийт 32 төлбөр авах цэг ажиллуулж байна. Үүний 8 төлбөр авах цэгийг цахимжуулсан, энэ онд багтаан үлдсэн төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулж, камерын хяналтын системд шилжүүлнэ.

Тээврийн цагдаагийн албаны улсын хэмжээнд ашигладаг 40 камерын хяналтын системийг холбоно. Тээврийн цагдаагийн албанаас энэ цэгүүдийг нэмэгдүүлж 60 болгохоор төлөвлөжээ.

Цаашид олон улс, улсын чанартай авто замыг нийт 100 орчим камераар хянаж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг хяналтад оруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан