Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Наурызын баярт зориулсан барилдааны түрүү бөх “Соната-9” гардана

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Л.Отгонбаатар түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар үзүүрлэсэн. Харин Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан нар их шөвөгт үлдсэн юм.

Тэгвэл маргааш Наурызын баярт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнөө болно. Өнгөрсөн жил тухайн барилдаанд Баян-Өлгийн бөхчүүд зодоглоогүй билээ. “Өлгийн хүчтэн” дэвжээнийхэн эл наадмын үеэр улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээж магадгүй гэсэн хүлээлттэй байна. Наурызын баярын түрүү бөхийг “Соната-9” автомашинаар байлна.  Өнгөрсөн жил тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж байлаа. Харин Баян-Өлгийн бөхчүүдээс улсын өсөх идэр начин Н.Мустафа 2017 онд түрүүлсэн билээ.

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан