Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр /2024.03.19/ хуралдах Байнгын хороо болон дэд хороод, түр хорооны хуваарийг гаргаад байна.

Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хороо 10:00 цагаас хуралдаж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэх, Байнгын хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм байна.

Харин 12:00 цагаас нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны даргыг сонгох хороо хуралдана. Тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан юм.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14:00 цагаас хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 15:00 цагаас хуралдаж, УИХ-ын  2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсоно.

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16:00 цагаас хуралдаж, Хаврын тариалалтын явц байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдээллийг сонсох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан