Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын “The MongolZ” баг түүх бүтээлээ

Цахим спортын "CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Дани Копенхаген хотноо үргэлжилж байна. Өнөөдөр/2024.03.20/ Ази, Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл болоод буй Монголын “The MongolZ” баг Бразилын “Legacy” багийг 2-0 гэсэн харьцаатайгаар буулган авч, түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгарлаа.

Энэ удаагийн Мэйжорын "Opening Stage" буюу нээлтийн шатанд тив бүрийн шилдэг 16 баг өрсөлдсөн бөгөөд үүнээс ердөө найм нь "Elimination Stage" буюу хасагдах шатанд оролцох юм.
Монголчууд багаараа дөрөв дэх удаагаа Мэйжорт оролцож, ийнхүү анх удаагаа эхний шатаа давлаа. Үүгээр ч зогсохгүй Ази, Номхон далайн бүс нутгийн чансааг ахиулж, ирэх Шанхайд болох Мэйжорт энэ бүс нутгаас гурван баг оролцох эрхтэй боллоо.
 
"The MongolZ" баг энэ удаагийн Мэйжорыг тун хангалтгүй эхлүүлж, эхний өдрөө л хоёр хожигдсон боловч Хятад, Орос, Бразилын багуудыг дараалан буулган авч, эргэн ирж чадлаа. Одоо тэднийг "FaZe", "Vitality", "Spirit" тэргүүтэй дэлхийн шилдгүүд хүлээж байна.
Мэйжорын нийт шагналын сан 1.25 сая ам.доллар бөгөөд "The MongolZ" баг хэдийнэ 20 мянган ам.доллар халааслаад байна.
2018 онд Хятадын "TYLOO" багаас хойш Азийн ямар ч баг шилдэг 16 багийн нэгээр тодорч байсангүй. Эсрэгээрээ Бразилын домогт тоглогч "coldzera" дахин Мэйжорыг эрт өндөрлүүлж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан