Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
"Их соёл, эх үндэс” төслийг Говьсүмбэр аймагт 7 дахь жилээ хэрэгжүүлж байна

Говьсүмбэр аймагт 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Их соёл, эх үндэс” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг 100 хувь компьютержуулах ажлын хүрээнд багш нарт 200 ширхэг компьютер олголоо. Төслийн хүрээнд хийсэн ажлаас дурдвал,

2022 онд: 200 сая төгрөг

• Говьсүмбэр аймагт боловсрол, соёл, урлаг болон байгаль орчин аялал жуулчлалын салбарт 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Үүнд түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалахад 100.0 сая төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийсэн. Тодруулбал, Чойрын богд дархан цаазат газрын орчин үеийн виртуал төхөөрөмжөөр олон нийтэд таниулах ажлуудыг хийж байна. Мөн Чойрын богд уулын ойр орчмын газруудыг хашаалж, камержуулах ажлыг хийсэн юм. Дархан цаазат газрыг хамгаалахад технологи, төхөөрөмжийн хангамж чухал байдаг. Энэ хүрээнд байгаль хамгаалагчид шинэ мотоцикль, бусад тоног төхөөрөмжийг бүрэн олгож ажиллалаа.

2023 онд: 700 сая төгрөг

• Говьсүмбэр аймагт зөөврийн сургалтын төв байгуулах зорилгоор 420 сая төгрөгийн тайз, асар зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг төсөвлөсөн.

Говьсүмбэр аймгийн нийт 280 багшийг компьютержүүлэх зорилгоор 280 сая төгрөгийн 200 ширхэг зөөврийн компьютерийг төсөвлөж, ийнхүү бүрэн олголоо. “Их соёл, эх үндэс” төсөл хөтөлбөрийг Дундговь, Говьсүмбэр аймгийн боловсрол, соёлын чиглэлд хэрэгжүүлж, нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан