Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж, энэ сарын 26-ны өдөр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир болон үе үеийн багш, ажилчид, асран хамгаалагчдын хамт оролцож, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа

"Их соёл-Эх үндэс" хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж хөтөлбөрийг дэмжиж ирсэн 2 дугаар цэцэрлэгийн хамт олонд талархал дэвшүүлж байна. Тус цэцэрлэгийн хамт олонд өнгөрсөн онд 100 сая төгрөгийн ухаалаг дэлгэц, сандал ширээ, хөгжим хүүхдийн тоглоом, орчин үеийн иж бүрэн гал тогооны хэрэгслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн юм.

🖇Тус цэцэрлэгийг улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, хугацаанд нь ашиглалтад орууллаа. Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэг нь 1959 онд аймгийн Гүйцэтгэх захиргааны шийдвэрээр аймгийн үйлдвэр хоршооллыг түшиглэн 2 гэр, 1 байшинтайгаар анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Тухайн үедээ улсын төсвөөс санхүүждэг 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй 7 ажилтантай байсан. 1964 онд 2 давхар цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор үйл ажиллагаа нь жигдэрч шинэ сургалтын программаар хичээллэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 24 багш, ажилтантай 150 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгон ажиллаж байгаа юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан