Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ

Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ

Узбекистан улсын Нукус хотод модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болов.

Зургаа дахь удаагийн тэмцээнд Монголын 22 тамирчин эр бяраа сорин өрсөлдөхөд нэг алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба тэд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Тэмцээнд зургаан орны нийт 178 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдсөн бөгөөд тэмцээнийг манай улсаас Б.Даариймаа дэнсэлсэн байна.

Энэ тэмцээний өсвөрийн хөвгүүдийн 80 кг-ын жинд Б.Гарьд алт, 60 кг-д С.Баянсан мөнгө, 70 кг-п Б.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол охидын 60 кг-д Э.Орхонтамир, 70 кг-д Г.Гүндэгмаа нар хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Б.Мөнхтүшиг мөнгө, 70 кг-д М.Алтайбаатар, 75 кг-д М.Шындаулет нар хүрэл, эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Чойсүрэндорж, 75 кг-д Д.Баасансүрэн, Н.Тайванжаргал, +85 кг-д Б.Эрдэнэтуяа нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн үнэмлэхүй жингийн эрэгтэйчүүдийн ангилалд М.Буяндалай мөнгө, Б.Мөнхтүшиг хүрэл медалийн тавцанд гарсан бол эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жингийн ангилалд Н.Тайванжаргал мөнгөн медаль хүртлээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан