Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
64 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн Монголд болно

Монгол Улсад 64 буудалт даамыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Даамын Холбооноос Олон Улсын Даамын Холбоо (International Draughts Federation)-той хамтран ирэх долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

Тэмцээн 64 буудалт даамын үндсэн гурван ангиллаар зохиогдох бөгөөд сонгодог, блиц төрлүүд орос дүрмээр, рапид төрөл бразил дүрмээр явагдана.

IDF-ийн 2024-2025 оны улирлын Дэлхийн цомын анхны тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард Туркт, хоёр дахь нь тавдугаар сард Узбекистан улсад болсон бөгөөд гурав дахь цуврал нь манай улсад зохиогдох юм. 

Ийнхүү хоёр жилийн хугацаанд нийт долоон тэмцээний туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг тамирчид 2025 оны төгсгөлөөр болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах аж. “Mongolia 2024” тэмцээн нь ирэх есдүгээр сард ОХУ-д болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий өмнөх томоохон бэлтгэл болж буйгаараа онцлогтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан