Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Н.Түвшинбаярт олгодог урамшууллыг зогсоох хуулийг батлав

УИХ-ын чуулганаар Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Онцлох заалтуудыг танилцуулахад,

  • Спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсаас олгож байх

  • Допингийн эсрэг үндэсний тогтолцоог Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэмд нийцүүлэн өөрчлөн байгуулах

  • Шигшээ багийн тамирчин нь ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан бол тус шигшээ багт өгдөг санхүүжилтийг зогсоох

  • Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд нь олгохыг зогсоох

  • Идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх

  • Спорт холбоодыг дэмжих, төрийн зарим үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх зарчмаар Холбоодын улсын аварга шалгаруулах болон олон улс, тив, ДАШТ-ыг улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх

  • Спорт холбоод 10 сарын 1-ний өдрөөс өмнө ирэх жил зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийнхээ саналыг, олон улс, тив, ДАШТ-ыг зохион байгуулах бол саналаа 7 сарын 10-наас өмнө Биеийн тамир спортын улсын хороонд өгөх.

Шинэчилсэн хуулийн дээрх заалтуудын хүрээнд олимпийн аварга Н.Түвшинбаярын сар бүрийн тэтгэмжийг зогсоож байна.  Эрүүгийн хариуцлага хүлээн ял эдэлж буй тэрбээр одоог хүртэл сар бүр 7.5 сая төгрөгийн тэтгэмж авч байгаа. Тэгвэл дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Н.Түвшинбаяр шийтгэл хүлээх хугацаандаа урамшуулал авахгүй аж.

 

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан