Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ҮЙЛ ЯВДАЛ: М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгоно

Зургаадугаар сарын 17-ны даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: СТӨ-нд: МУИС-ийн 79 дэх удаагийн эрдмийн баярын ёслол болно. Утас: 9458-2204.

09:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: ХЭҮК, “Тэгш нийгэм холбоо” ТББ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сургалт, уулзалт зохион байгуулна. Утас: 9902-7408, 9909-5302.

10:00 цагт: Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-нд: Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол болно. Утас: 8888-4463.

11:00 цагт: ҮСХ-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 5 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.

11:00 цагт: МАН-ын төв байрны гадна АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 цагт: “Гэр хороолол-хөгжлийн нам”-аас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалах талаар амлалт өгч буй улс төрчдийн талаар мэдээлнэ.

12:00 цагт: “Офицер" хорооллын захиалагчид баригдсан байрандаа орж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

-Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.

-Монголын Урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй "Моушин Монголиа-2024" наадам үргэлжилж, тайлан тоглолтоо “Улаанбаатар” театрын тайзнаа тоглож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан