Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан хөнгөн атлетикийн тамирчдын төлөөлөлтэй уулзав

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид “Парис 2024” олимпын наадамд өрсөлдөх 3 эрх аваад байна.

Тодруулбал, Б.Сэр-Од, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар олимпод оролцох юм. 

Шигшээ багийн төлөөлөл, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа, дасгалжуулагч Б.Доржпалам нарыг Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар хүлээн авч уулзлаа.

Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяагийн хувьд Налайх дахь хөнгөн атлетикийн талбайд бэлтгэлээ базааж байна.

Харин Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Г.Хишигсайхан нарын хувьд Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж.

Удирдлагуудын зүгээс “Монгол Улсад “Парис 2024” олимпын наадамд өрсөлдөх эрх авсанд баяр хүргэж дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж өндөр амжилт үзүүлж байгаа нь олимпод амжилт үзүүлэх бүрэн боломжтойг харуулж буй хэрэг” гэж онцоллоо. Мөн сэтгэл зүйн болоод хувийн бэлтгэл сургуулилтаа сайн хангаарай гэж захив.

Монголын хөнгөн атлетикийн шигшээ баг тамирчид наймдугаар сарын 8-ны өдөр Парисыг зорих юм.

Манай тамирчдын хувьд, МУГТ Б.Сэр-Од “Копенхагены Марафонд” 2:19:25 цагийн амжилтаар 14-дүгээр байрт шалгарч Парисыг зорих эрхээ авсан. Харин Г.Хишигсайханы хувьд Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч “Парис-2024” олимпын наадмыг зорих “тийз”-ээ захиалсан гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан