Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
"Иргэдийн саналыг гээхгүйн тулд гурван намын мөрийн хөтөлбөрийг хамтарсан Засгийн Газрын гэрээнд тусгасан"

 

Энэ үеэр хамтарсан Засгийн гэрээг Засгийн Газрын гишүүдэд танилцуулсан бөгөөд тус гэрээнд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтуудыг тусгасан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө. 

Энэхүү гэрээнд оролцогч гурван намын нийтлэг зорилтуудаас гадна Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан Нийгмийн бодлогын реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төслүүдийг урагшлуулах зорилтуудыг удирдлага болгосон. 

Ардчилсан Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хувийн өмчийн эрхээ хамгаалах, бизнес хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг удирдлага болгосон. 

ХҮН намын сонгуулийн эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгож таван бүлэгтэй гэрээг боловсруулсан байна.  

Үүнд сорилтууд буюу дэд бүтэц, эрчим хүч, мега төсөл, түгжрэл, агаарын бохирдол, бүсчилсэн хөгжлийн зорилт зэрэг Засгийн Газрын тэргүүлэх чиглэлүүдийг гэрээндээ тусгасан гэв. 

Тодруулбал гэр бүл, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн бодлогыг тэргүүнд ээлжид тавина. Түүний дараа үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар ба олон улсын нөхцөл байдал, геополитик, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх. Ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах асуудлыг тухайлан бүлэг болгосон байна. Мөн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт, засаглалын бодлогууд, 20 минутын хот хэрхэн шийдвэрлэх зэргээр таван бүлэгт хуваарилсан байна. 

Тэрбээр "Намуудын мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх үндсэн дээр мөрийн хөтөлбөрүүдийг гэрээн дээр тусгаж байна" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан