Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
БШУЯ: 2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монголд зохион байгуулах хүсэлт хүргүүлнэ

Боловсролын сайд математик, биологийн олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хүлээн авлаа.

Математикийн олимпиадад дэлхийн 108 улсын 600 гаруй сурагчид өрсөлдөж Монгол Улсын багийн 6 сурагч өрсөлдөж бүгд медаль хүртэж, багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарсан.

Биологийн олимпиадад дэлхийн 80 улсаас 300 гаруй сурагчид өрсөлдөж Монгол Улсын багийн 4 сурагч өрсөлдөж 2 хүрэл медаль хүртсэн. Олимпиадын даалгавар онолын болон практик хэсгээс бүрдсэн байна.

Практик дадлагын тоног, төхөөрөмжийн хангамж сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байгааг онцлов.

Олимпиадад амжилт гаргасан сурагчид сэтгэл зүйгээ сайн хянаж чадсанаар амжилт гаргахад онцгой нөлөөлсөн гэх сэтгэгдлүүд нийтлэг дурдав.

П.Наранбаяр сайд Монгол Улсынхаа нэрийг дэлхийд өндөрт өргөж, амжилт гаргасан сурагчдадаа халуун баяр хүргэе, та бүхнээр бахархаж байна. Сурагчдыг мөрөөдлөө нээлттэй илэрхийлж, мөрөөдөлдөө тэмүүлж яваарай, мөрөөдөл нь зорилго, зорилго нь амжилт болдгийг захив. Цаашид олон улсын олимпиадад оролцогчдыг бодлогоор тууштай дэмжихээ илэрхийлж, биологийн лабораторийн сургалтыг дэмжихээ амлалаа.

Боловсролын яамнаас албан ёсоор “Олон улсын математикийн олимпиадын хороо”-нд 2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт хүргүүлэхээ мэдэгдэв. Мөн биологийн олон улсын олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах боломжийг эрэлхийлэхээ мэдэгдэв.

1 Сэтгэгдэл
Өнөөдөр онлайн Illuminati-д нэгдээрэй. Иллюминати нь дэлхийн ихэнх асуудал, тэр дундаа Шинэ ертөнцийг төлөвлөхөд гол нөлөө үзүүлдэг Олон саятнуудаас бүрддэг нь сайн мэддэг зүйл юм. Дэлхийн олон удирдагчид, Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, роялти болон өндөр албан тушаалтнууд. Хэрэв та агуу Иллюминати ахан дүүсийн холбоонд нэгдэхийг хүсч байвал аваарай эд баялаг, алдар нэр, эд баялаг, эрх мэдэл Өнөөдөр illuminati-д нэгдэж, санхүүгийн асуудлаа шийдээрэй. Зүгээр л энэ хаягаар холбогдож, ядуурлаас ангид байх болно. Имэйл: eng.jamespius9@gmail.com
Хамгийн их уншсан