Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална

Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалах бүлэг байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус бүлэг нь Олон улсын байгаль хамгаалах сангийн консервацтай хамтран “Эрүүл ой” төсөл болон ойн хөнөөлт шавжийн үндэсний менежментийг хэрэгжүүлж ирсэн. Мөн “Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа холбоо” төслийн багтай  хамтран байгаль орчны салбарын хуулиудын төслүүдэд дүн шинжилгээ хийх, тусгай хамгаалалтай газар нутаг болон түүний эргэн тойрны газрыг хамгаалах, биологийн төрөл зүйлийн ач холбогдолтой газруудын засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөрттэй хамтран ажиллах зэргээр ажиллаж байна.

Энэхүү УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг даргалж, УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн нийт 19 гишүүн ажиллаж байжээ. Шинэ парламент бүрдсэнтэй холбогдуулан бүтцийн зарим өөрчлөлтийг хийхээр тогтсон аж. Учир нь энэ удаагийн УИХ-д таван намын төлөөлөл сонгогдсон учраас бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс олон намын төлөөллийг хангах, байгаль хамгаалах чиглэлд улс төрийн харьяаллаас үл хамааран хууль тогтоох чиглэлд хамтран ажиллахыг эрхэмлэжээ.

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргалж, зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар ажиллахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан