Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Чөлөөт бөхийн холбоо: МУГТ П.Орхонтой холбоотой мэдээлэлд тайлбар өгчээ

 

 

МУГТ П.Орхонтой холбоотой гарсан мэдээлэлд Монголын Чөлөөт бөхийн холбоо цахим хуудастаа тайлбар өгчээ. Тайлбарт “Парис хотод бороотой нэгэн өглөө эхэллээ. Манай баг тамирчид амар жимэр, бэлтгэл сургуулилтаа хийгээд энд бүх зүйл маш сайн байна.

Юуны өмнө аливаа цуурхлыг газар авхуулалгүй, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье!

Мэдээллийн сайтууд мэргэжлийн зарчмаа баримталж, эх сурвалжийн тайлбар, баримт нотолгоотой зүйлийг олон нийтэд түгээнэ үү.

Тэмцээн хаяанд ирсэн байгаа энэ үед цуурхлаар олон нийтийг төөрөгдүүлж, баг тамирчдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье.

Монголын чөлөөт бөхийн холбоо хэвлэлийнхэнд үргэлж нээлттэй байдаг билээ.

Харамсалтай нь зарим сайтууд МЧБХ-ноос няталж тодруулалгүйгээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл олон нийтэд түгээж, баг тамирчдад төвөг учруулж байгаад харамсаж байна.

Парист бүх зүйл маш сайн байгааг дахин хэлье. Чөлөөт бөхийн спортыг шимтэн үзэгч, хөгжөөн дэмжигчид та бүхэн маань тайван амгалан байж, олимпын барилдаанаа шимтэн үзэж, баг тамирчдаа зүрх сэтгэлээсээ дэмжихийг хүсье.

Бид хичээх болно.

Баярлалаа” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан