Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Энэ хичээлийн жилд 2-5 дугаар ангийн 276198 суралцагч “Эдүтэн“ цахим системийг математикийн хичээлдээ хэрэглэнэ

2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

-Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн“ Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах багийн бүрэлдэхүүн батлах тухай” А/06 дугаар тушаалаар 254 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 2024-2025 оны хичээлийн жилээс түшиц сургууль, цэцэрлэгүүдэд үе шаттайгаар туршин хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн 2-5 дугаар ангийн нийт 276198 суралцагч Эдүтэн цахим системийг математикийн хичээлдээ хэрэглэнэ.

-Пийрсон англи хэлний цогц хөтөлбөрт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 5-7 дугаар ангийн 206478, туршилтын 100 сургуулийн 3-4 дүгээр ангийн 36623, ерөнхий боловсролын 38 сургуулийн 8-11 дүгээр ангийн 21417, нийт 264518 суралцагч хамрагдана.

-“Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх“ (ESEL) чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 2-р ангид дэвшин суралцах 8605 суралцагч хамрагдана.

-Pearson BTEC Мэдээлэл технологийн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд 7 политехник коллежид 170 суралцагч элсүүлэхээр элсэлтийн квот батлагдсан. 3 жилийн хөтөлбөрөө амжилттай төгссөнөөр дэлхийн 300 гаруй их сургуульд шууд элсэн суралцах боломжтой.

-Коосэн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд инженерийн чиглэлийн 5 хөтөлбөрөөр Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн сургуулиудад элсэн суралцах боломжтой. Орон нутгийн суралцагчид 15 наснаасаа 5 жилийн багц хөтөлбөрөөр суралцаж, 20 настайдаа инженерийн дэд бакалаврын зэрэгтэй төгсөнө.

-Математик, байгалийн ухааны болон мэргэжлийн чиглэлийн төрөлжсөн ахлах сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан