Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү болон дасгалжуулагч М.Бундмаа нарыг хүлээн авч, урамшууллаа

Зуны 33 дахь олимпын наадам Франц улсын Парис хотноо сар гаруй хугацаанд үргэлжилж, 206 орны 10,714 тамирчин өрсөлдсөнөөс Монгол улсаа төлөөлөн Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд барилдсан Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт үзүүлсэн билээ.

Энэ амжилтыг үнэлэн тамирчин Б.Баасанхүү болон дасгалжуулагч М.Бундмаа нарыг Монголын Үндэсний Олимпын Хорооны түнш байгууллагууд болох “СКАЙтел групп”, Имарт (Скай Хайпермаркет ХХК), “Баттүшиг Цэлмүүн сан”, МАК компанийн төлөөллүүд хүлээн авч баяр хүргэн, 100 сая төгрөгийн урамшуулал олголоо.

Мөн 2008 оны Бээжингийн олимпоос хойш МҮОХ-ны түншээр хамтран ажиллаж буй СКАЙтел группийн зүгээс Лос Анжелес 2028 оны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхтэй, үүрэн холбооны шинэ дугаарлалтын дээж 6999-****, 6969-**** дугаарыг гардууллаа.зураг

Мөн энэ удаагийн олимпын наадмын 15 өдрийн турш эх орныхоо соёл, уламжлалыг сурталчлан таниулах Mongolia House арга хэмжээг МҮОХ санаачлан, Парис хотноо 206 орны 60 гаруй мянган жуулчдад монгол ахуй, язгуур урлаг, хэл, үндэсний соёлыг танилцууллаа.зураг

зураг

зураг

зураг

 

 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан