Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Макс Группийн зүгээс “Парис-2024” олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд $50,000 бэлэглэлээ

 

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан, “Макс Групп”-ийн Ерөнхий Захирал Д.Цэрэнжигмэд болон бусад удирдлагууд “Парис-2024” олимпод амжилттай оролцож, Мөнгөн медаль хүртсэн МУ-ын Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү болон МУ-ын Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарыг 2024 оны 08 сарын 23-ны өдөр хүндэтгэн хүлээн авч уулзлаа.зураг

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс Групп”-ийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Парис-2024” олимпын үеэр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү тамирчинтай биечлэн уулзаж, гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлэн автомашинаар шагнаж, дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаа илэрхийлсэн бөгөөд ийнхүү Олимпын Мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд 50,0000 ам.доллар, түүний дасгалжуулагч нарт 30 сая төгрөгийн урамшууллыг тус тус бэлнээр олгож, спортын түүхэнд гаргасан бахдам амжилтыг нь сайшааж урамшууллаа.зураг

Олимпын Мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүү хэлэхдээ: “Миний өнөөдрийн гаргасан амжилт “Макс Групп”-тэй салшгүй холбоотой. Миний спортын гараа “Макс Групп”-ийн нэрэмжит “Макс Цом” 2013 оны Жүдо бөхийн өсвөрийн тэмцээнд оролцож, анхны хүрэл медалиа хүртэж байснаар эхэлсэн бол 11 жилийн дараа “Парис-2024” оны олимпод Мөнгөн медаль хүртэж, өнөөдөр ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 50,000 ам.долларын шагналыг “Макс Групп”-ийн удирдлагуудаасаа хүртэж байгаадаа маш их баяртай байна.

Мөн миний амжилт бүрийн ард хамтдаа зүтгэж буй дасгалжуулагч нарт 30 сая төгрөгийн мөнгөн урамшуулал өгсөнд маш их талархаж байна. Цаашид 2028 оны олимпын наадамд гаргасан амжилтаа ахиулан гэдэгтээ итгэлтэй байна.” зураг

“Макс Групп” нь залуу үеэ дэмжиж, спортоор дамжуулан эв нэгдэл, бахархлыг түгээх зорилгоор эх орныхоо нэрийг олон улсад гаргаж буй залуу тамирчныг тогтмол дэмжин ажиллаж, цаашдын олон олимпын медальтнууд төрөн гаргахад өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байх болно.зураг

 

 

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан