Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ХҮҮХЭД СУРГУУЛЬДАА ЯВАХ ЗАМ, ОРЧНЫГ АЮУЛГҮЙ БОЛГОХОД АНХААРНА

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, харьяа байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.Одоогийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд эдгээр сургуулийн асуудлыг 9-р сард багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Боловсролын салбарын 2023 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт болон зээлд хамрагдагчдын хариуцагын тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна.Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр дараах ажлуудыг холбогдох албаныханд даалгав.Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд сургуульдаа явах зам, орчныг аюулгүй болгоход анхаарах; 

Боловсролын салбарын 2024 оны төсвийн гүйцэтгэлд анхаарч, эрсдэлээс сайтар сэргийлж, хяналт тавих;

Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын асуудлыг төлөвлөсөн хугацаандаа багтаан шийдвэрлэх, ажлаа шуурхайлах;

9-р сарын 1-нд нээлтээ хийж, 2-нд хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлийг хэрэгжүүлэлгүй өнөөдөр нээлтээ хийсэн төрийн өмчийн сургалтын байгууллагуудад холбогдох арга хэмжээ авах, төрийн бус өмчийн сургалтын байгууллагуудад сануулга хүргүүлэх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан