Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг цахим шилжилттэй зэрэгцэн тоон мэдээллийн чанар, аюулгүй байдлыг олон улсын чанар, стандартын жишгээр хэрэгжүүүлж байгааг сайшаагаад салбарын хүний нөөцийн дутагдал, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудалд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.Уулзалтын төгсгөлд Мэдээллийн технологийн газрын зорилтот ажлуудтай танилцаж, статистикийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал, судалгааны аргачлал, боловсруулалтын мэдээлэлтэй танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт нь бодлогын тогтвортой байдлын үндэс юм
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Уулзалтын эхэнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, статистикийн системийн тогтолцоо, уламжлалт болон шинээр боловсруулж буй тоон үзүүлэлт, аргачлалуудын талаар танилцууллаа. Үндэсний статистикийн хороо нь салбарын хууль эрх зүй, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, цахим аргачлалыг цогцоор нь нэвтрүүлж, дэд бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг үндсэн чиглэлүүдийг зорилт болгон ажиллаж байгаа гэлээ.Түүнчлэн 2022 оноос эхлүүлсэн “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төслийн зураглал, явц, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, цаашид үндэсний статистикийн системийн албан хаагчдыг системтэй сургах болон албан хаагчдын цалинтай холбоотой асуудлыг хөндсөн. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, “Статистик, судалгаа, мэдээлэлгүйгээр аливаа түвшинд шийдвэр гаргах нь нүдээ боогоод харанхуйд алхахаас ялгаагүй. Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэх нь анхаарал хандуулах асуудал” хэмээгээд иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлт тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхэд өгөгдөл, тоон мэдээлэл ашиглах чадвартай байх нь чухал хэмээлээ. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн хэрэгжилтийг хангахад Үндэсний статистикийн хороо нэн чухал үүрэгтэйг тэрбээр онцлоод, тус хорооны судалгаа, тоон мэдээллийг яамдаас эхлээд шийдвэр гаргах төрийн байгууллагууд ашигладаг харилцан уялдаатай байх нь чухал. Монголбанк мөнгөний бодлогыг ямар статистик мэдээлэл дээр үндэслэж барих вэ, Эдийн засаг, хөгжлийн яам ямар судалгаанд үндэслэж эдийн засгийн тэлэлтийн бодлого явуулах вэ, Сангийн яам ямар дата ашиглаж ухаалаг төсөвлөлт хийх вэ гэдгийг эмх цэгцэд нь оруулах шаардлагатай байна хэмээв. Мөн шийдвэр гаргах бүх түвшинд статистикийн байгууллагаас гаргасан тоон мэдээллийг оновчтой ашиглаж, үр дүнг тооцоолдог байх, өгөгдлийн шинжлэх ухаанаар мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ.
1 Сэтгэгдэл
2024.09.03




















