Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзаж, санал хүсэлтийг нь авч эхэллээ

 

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Баянзүрх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзан, бодлого төлөвлөлтөө танилцуулахын зэрэгцээ тэдний тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.Боловсролын сайдын зүгээс багш нарын ачааллыг бууруулах, хүүхэд бүрийг тэгш хамран сургах, сурагчдад тулгардаг ачааллыг багасгах гэх мэт зорилгоор хэрэгжүүлж буй зохицуулалт, шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгч, нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногт сурагчдыг музей үзүүлэх бол гуравдугаар улирлын бие даалтын долоо хоногт гамшгаас хамгаалах сургалтад хамруулна гэдгийг онцлов.

Захирлуудын хувьд сургууль болон заалны барилгууд ашиглалт, стандартын шаардлага хангахгүй, хүртээмжгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байгааг онцолж, сургуулийн орон тооны нормативыг нэмэх, багш, ажилтнуудын цалинг өсгөх зэрэг хүсэлтийг илэрхийлсэн юм.Засгийн газраас аль нэг салбарыг онцлох бус, төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь, инфляцтай уялдуулан үе шаттайгаар өсгөх бодлого баримталж буйг Боловсролын сайд хэлж, уулзалтын үеэр ирүүлж буй бүх хүсэлтэд хариу хүргүүлнэ хэмээв. Энэ мэтчилэн бүх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгуулна.

Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 34 ерөнхий боловсролын сургуульд 78,000 гаруй хүүхэд суралцаж, 7000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Энэ хичээлийн жилд тус дүүрэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 16 сургуулийн 8138 сурагч байсан. Үүнээс 10 сургуулийн 6743 сурагчийг түрээсийн хичээлийн байранд хамруулж, 5 сургуулийн дотоод нөөц боломжийг ашигласан бол 1 сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх асуудал шийдэгдсэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан