Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарын тойрогт Ардын нам УНАЖ, 9 аймагт “засаглалаа” алдав Сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна "The Hu" хамтлагийн "Босоо заяат Монгол" амьд тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшиж байна “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно НИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар хотын даргыг нэр дэвшүүлнэ Б.АЛТАНСҮХ ЦЭРГИЙН ГАРДАН ТУЛААНЫ СПОРТЫН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ ПАУЭРЛИФТИНГИЙН АХМАДЫН ДАШТ-Д МОНГОЛЫН ТАМИРЧИД БАХДАМ АМЖИЛТ БАЙГУУЛАВ  Скай ресортооc Их Тэнгэр хүртэлх замыг хэсэгчлэн хааж засварлана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцлоо
Үхрийн баасыг боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэнэ

Батчулууны Алтангэрэл

Хөдөө аж ахуйн хаягдал нь их хэмжээний нүүрстөрөгч ялгаруулж, экологид сөргөөр нөлөөлдөг. Өнөөдрийн тооцоогоор нүүрстөрөгчийн ялгарлын коэффициент нь дэлхийн хэмжээний улс оронд ашиглаж байгаа тээврийн хэрэгслүүдээс 15 дахин илүү ялгарал үүсгэж байна. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн гол шалтгаан болдог. Органик хог хаягдал буюу үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтын ажил Өвөрхангай аймгийн Хархорин суманд амжилттай хэрэгжиж байна.

Хог гэдэг чинь холилдохоороо хог, ангилаад ялгачихаар баялаг юм

 

Төслийн судлаач, магистр Д.Тэргэл “Миний хувьд БНСУ-ын Гёнсан их сургуулийг биохимийн мэргэжлээр төгссөн. Солонгост хог хаягдал өрх айлын хаалганаас гарахдаа л ангилагдсан байдаг. Нийт айл өрхийнх нь 98 хувь нь хогоо ангилан ялгаж хаядаг. Хог гэдэг чинь холилдохоороо хог, ангилаад ялгачихаар баялаг юм. Тиймээс хогоо ангилан ялгаж сурах дадал хэвшлийг хүн бүр, өрх айл болгон өөртөө суулгах хэрэгтэй. Тэгж байж энэ төсөл цаашаа амжилттай үргэлжилнэ. Үүнд иргэдийн оролцоо маш чухал.Хархорин суманд нийтлэг хаягдсан дөрвөн төрлийн хог буюу үхэр, гахайн ялгадас, хүнсний хаягдал, цэвэрлэх байгууламжаас гардаг өөх тосыг судалж шинжлээд энерги үүсэлтийг тодорхойлж үзлээ. Хархорин сум нь олон айл өрхтэй, ресторан, зоогийн газар ихтэй учраас өөх тосны хаягдал их гардаг. Энэ өөх тосны хаягдал цэвэрлэх байгууламжид хүргэгдэж, бохир ус цэвэрлэх процессыг муутгадаг учраас заавал ялгаж авдаг. Өөх тосноос метан хий маш их ялгарна. Нэг кг өөх тосноос 800 литр метан үүсэх боломжтой. Хэрэв нэг тонн өөх тосыг биотехнологийн аргаар боловсруулах юм бол 308 метр.куб метан хий үүсэж, 1653 кг нүүрс төрөгчийн давхар ислийг хэмнэх буюу агаар орчинд ялгаруулахгүй байх боломжтой” гэсэн юм.

Хөдөө аж ахуйн хаягдал нь маш их үнэ цэнтэй

МУИС-ийн судлаач багш нар Хархорин сум дахь хог хаягдалд судалгаа хийж, ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Хархорин сум нь Орхоны хөндийн бүс нутагт оршдог аялал жуулчлалын төв төдийгүй баруун аймгуудыг чиглэсэн зорчих хөдөлгөөн дамжин өнгөрдөг учраас органик хог хаягдал ихээр ялгаруулдаг аж.Хөдөө аж ахуйн хаягдал нь маш их үнэ цэнтэй. Үүнийг тэжээл, энерги болгон ашиглах боломжтой. Тиймээс органик хог хаягдлыг багасгах, хөдөө орон нутгийн хөгжлийн эх үүсвэр болсон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, хог хаягдлыг зөв зохистой боловсруулж, экологийн бохирдлыг багасган бэлчээрээ хамгаалах төслийг хэрэгжүүлж байна.Франц Улсын иргэн Дидье Буссьер зах зээлд буй барилгын материалыг ашиглан биогазын загвар үйлдвэрийг Хархорин суманд байгуулж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн туршиж байгаа юм. Энэхүү бага оврын үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг объектыг халааж байна. Дээрх биогазын үйлдвэрийн туршилт болон энэхүү судалгааны ажлын үр дүнд Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авахыг зорьж байгаа юм. Энэ нь Монгол Улсад жишиг ажил болох төдийгүй бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх сайн туршлага болно гэж үзэж байгаа юм. Энэхүү сум 20-22 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд дийлэнх нь дахин ашиглаж болохуйц органик хаягдал байна. Тиймээс Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх шаардлагатай гэх дүгнэлтийг гаргаж, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авах боломжтойг тогтоосон байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан