Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Англи хэлний багш бэлтгэхэд Канад Улстай хамтарна

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэтгэлэг, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрт хамтран ажиллах талаар санал солилцов.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт англи хэлний 2000 багшийг гадаадын их сургуулиудад бэлтгэхээр тусгасан. Мөн Боловсролын яамнаас их, дээд сургуулиудын лекцийн 20 хүртэлх хувийг англи хэлээр явуулах бодлого баримталж байгаа. Үүнтэй холбоотойгоор англи хэлний багш нарын Канад Улсад бэлтгэх, Чевнинг, Фулбрайтын адил Монгол, Канадын хамтарсан санхүүжилттэй тэтгэлгийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах саналыг Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.

Монгол, Канад хоёр улс нь сургалтын олон түвшинд хамтран ажилладаг бөгөөд сургуулийн өмнөх боловсролыг дэмжих чиглэлд ихээхэн анхаардаг болохыг Элчин сайд Сандра Шуфани онцлов. Канадаас хөгжиж буй орнуудын эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилготой “Вэлүү сан” /Veloo Fund/-гаас манай улсын гэр хорооллын бүсэд хоёр цэцэрлэг байгуулсан нь Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” 1, 2 дугаар цэцэрлэг юм. Тус улс 2017 оноос эхлэн Зүүн өмнөд Ази /АСЕАН/-ийн улсуудад зориулан “SEED” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсын оюутнуудыг хамруулдаг болохоор ажиллаж буйгаа Элчин сайд Сандра Шуфани хэллээ.Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ба цаашид улам өргөжүүлнэ гэдгээ талууд илэрхийлж, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар болов.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан