Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МАН-ын Залуучуудын холбооноос 1980-аад оныхон “явжээ”

Б.ГАРЬД

Монголын улс төрд тодорхой нөлөөтэй залуучуудын байгууллагаар МАН-ын Залуучуудын холбоог нэрлэж болно. Тус холбооны ерөнхийлөгч байсан У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЕТГ-ын дарга, УИХ-ын гишүүн болсон. Мөн дэд ерөнхийлөгч зэрэг албыг нь хашиж, бусад байдлаар энэ холбоонд зүтгэж байсан залуус өдгөө Монголын төрд, улс төрд ид ажиллаж байна.Тус холбоо эхлээд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо /МАСЗХ/, дараа нь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ нэртэйгээр 25 жил үйл ажиллагаа явуулсан. Улмаар хоёр жилийн өмнөөс нэрээ Социал демократ Монголын Залуучуудын холбоо /СДМЗХ/ болгосон байдаг.Тэгвэл тус СДМЗХ-ныхон өнгөрсөн бямба гаригт Их хурлаа хийжээ. СДМЗХ-ноос “...Их хурлаараа холбооны үйл ажиллагааны үндсэн стратегийг, мөн удирдлага, түүний баг бүрэлдэхүүнийг шинэчилнэ” гэж мэдээлсэн. Тэр дагуу СДМЗХ-ны шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Таван жил ерөнхийлөгчөөр ажилласан Н.Учрал ажлаа өгсөн байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүний дараа энэ албыг залгуулах хүнээр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийнх нь дийлэнх дэмжсэнээр тус холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ.

Б.Пүрэвдагва “…СДМЗХ-нд гишүүнээр элсэхдээ заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй. Харин биднийг сонгосон гишүүддээ SDY үзэл баримтлалаа тайлбарлан таниулж, боломж олгож, дэмжлэг үзүүлж ажиллана. Биднийг сонгох суурь шалтгааныг тодорхой болгож өгнө. Тэргүүлэх дөрвөн чиглэлд, хувь хүний болон нийгмийн дэвшилтэт хөгжилд хөтлөх нэн тэргүүний 16 зорилт бүхий дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлгөөг хэрэгжүүлнэ. Мөн залуусын байгууллагад аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувьтай байлгахаар зорьж ажиллана” гэжээ.Түүнчлэн маргааш нь буюу ням гаригт тус холбооны Бага хурал болж, өмнөх тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, шинээр сонгожээ.Үүнээс гадна СДМЗХ-ноос 1980-аад оноос хойш төрсөн залуус хасагдаж, 1990 оноос хойш төрсөн  залуус үлдэх зохицуулалтыг хийсэн байна.Ер нь бол ингэж 1980-аад оныхныг холбооныхоо “данс”-наас хассан нь МАН-ын Залуучуудын байгууллага өмнөх 27 жилийн “улс төрийн амбиц”-ыг үргэлжлүүлж буйтай холбож ойлгож болохоор байна. Бас шинэ ерөнхийлөгч нь “…СДМЗХ-нд гишүүнээр элсэхдээ заавал социал демократ үзэл баримтлалтай байх албагүй” гэснийг үүнтэй уяж болох юм.Нөгөөтээгүүр МАН, АН, ХҮН-ын хамтарсан Засгийн газар 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарласан. “…Энэ хүрээнд оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил, хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн идэвх, оролцоог дэмжинэ” гэсэн. Тэгэхээр МАН-ын залууст Засгийн газрын энэ хөтөлбөрийг холбоондоо хамгийн сайн ашиглаж, дэмжлэг авч ажиллах боломж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан