Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Багшийн цалин хангамжийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж, анхаарч ажиллана

Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгын хамт Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, ерөнхий боловсролын сургууль хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрах нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар багшийн цалин хангамжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хоорондын 2024-2026 оны хэлэлцээрийн дагуу хоёр байгууллага багш, ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх,тогтоол шийдвэр гаргахад хамтран ажилладаг. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Энэ зорилтоос гадна бусад боломжоор багшийн цалинг өсгөх тухай Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны саналыг Боловсролын яам дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.Гэрээт багш ажиллуулах, багшлах эрх олгох журам нь багшийн хомсдолыг арилгахад чухал ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл З.Цогтгэрэл, Б.Галбадрах нар дурдав гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан