Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
Боловсролын сайд П.Наранбаяр Зүүн бүс хариуцсан зөвлөх Л.Лхагвасүрэнгийн хамт НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмураг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.НҮБ-ын Хүүхдийн сан нь Тогтвортой хөгжлийн зорилт 4 болох “Чанартай боловсролыг дэмжих” хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, хоол үйлдвэрлэл, цахим боловсрол, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, тэгш хамран сургах чиглэлээр Монгол Улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг болох сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих “Blindcare” төсөлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болсонд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлэв. Тэрбээр боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд гэр бүлийн орчноос холдолгүйгээр сайн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх Багийн бага сургуулийн төлөвлөлтийн талаар онцлон ярилцав.Багийн бага сургуулийн менежмент нь алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох оновчтой шийдэл болохыг Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмура онцоллоо. Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зорилготой байгууллагын хувьд сурч боловсрох эрхийг хангахын тулд цаашид энэ төрлийн сургуулийг олшруулах, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл