Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Боловсролын яам, харьяа агентлагийн мэргэжилтнүүд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд дөрвөн өдөр ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.Энэ дагуу өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр яам болон агентлагийн удирдлагуудын хамт тус төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Иргэд тэтгэвэрт гарсан багш нар болон энэ мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг багшаар ажиллуулахыг дэмжиж буйгаа хэлж байв.Ахмад багш Ж.Цэдэндорж ЕБС-ийн хөтөлбөр явцуу хүрээнд сургалтын чанар тааруу байна. Ахлах ангийн сурагчдад системтэй мэдлэг олгож чадахгүй байгааг шүүмжлээд, сурах бичгийн чанарт онцгой анхаарахыг сайдаас хүслээ.Тус төвд өнгөрсөн наймдугаар сарын 20-наас есдүгээр сарын 26 хүртэлх хугацаанд боловсролын салбартай холбоотой 620 гаруй санал хүсэлт, гомдол ирснийг яам, харьяа агентлагуудад шилжүүлснээс 50 гаруй хувийг нь шийдвэрлэжээ. Үүнээс цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, багш, ажилтнуудтай холбоотой санал гомдол дийлэнх хувийг эзэлж байна.Боловсролын яам, харьяа агентлагийн холбогдох мэргэжилтнүүд ирэх сарын 01 хүртэл Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
Хамгийн их уншсан