Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
ХЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр  гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин нар байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар тодруулга хийсэн. Гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нухацтай хэлэлцэх, энэхүү төслийн боловсруулалтыг нягталж, зохицуулалтыг оновчтой томьёолох санал гаргаж байлаа. Түүнчлэн хүнийг албадан түр саатуулахтай холбоотой зохицуулалтын хууль хоорондын нийцлийг хангах шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ. 

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодорхой саналууд гаргасныг хэлэлцсэний эцэст “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь нь дэмжив. Ингээд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлахтай холбоотой “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх дэмжсэнээр “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав. Энэхүү тогтоолын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл бүртгэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан