Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа

Монгол Улсын Боловсролын яам, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цахимд боловсролыг хөгжүүлэх, мэдээлэл зүйн багш нарын чадавхжуулах, ухаалаг танхим байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.Хамтын ажиллагааны дүнд 2023 оны байдлаар 490 багшийг БНСУ-д мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулж, 16 сургуульд мэдээлэл технологийн танхим байгуулаад буй юм. Дэжон хотын Боловсролын газраас жил бүр хоёр ерөнхий боловсролын сургуулийг сонгон ухаалаг танхим байгуулж байгаа бөгөөд энэ удаад Говь-Алтай, Завхан аймгийн нэг, нэг сургуулийн компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа.Түүнчлэн сурагчид мэдээлэл технологийн чиглэлээр БНСУ-д суралцах боломжийг бүрдүүлэхээр талууд хамтран ажиллаж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан