Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Цаснаас хамгаалах хашаа” төслийн багийнхантай уулзав

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл Riken буюу “Рикен коогёо” ХХК, Монголд хамтран бизнес эрхлэх “Монгол Эко констракшн”, “Бадрах булаг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, “Цаснаас хамгаалах хашаа” төслийн зорилго, зорилт ач холбогдолтой танилцлаа.Японы Хоккайдо мужийн Riken буюу “Рикен коогёо” ХХК нь 1955 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 68 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй компани юм байна. Тус байгууллага нь салхи, цасны хамгаалалтын хаалтыг төлөвлөлтөөс эхлээд үйлдвэрлэл, худалдаа хүртэлх шатанд хийж гүйцэтгэдэг компани аж.Цаснаас хамгаалах хавтан нь ган хавтангийн материалаар хийгдсэн, салхины хурд хүчийг бууруулах, замын аюулгүй байдлыг хангах, цасан шуурганаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг бууруулахад зориулагдсан хавтан юм байна.Японд өвөл хэдийгээр дулаахан болдог ч Хоккайдо, Тоохокү, Хокүрикү зэрэг цас их унадаг бүс нутагт өвлийн улирлын турш замын аюулгүй байдлыг хангахад зориулан автозамын салбарт энэхүү хамгаалалтын хашлага, хавтанг илүү өргөн хүрээтэй ашигладаг аж. Тиймээс төслийн багийнхан “Цаснаас хамгаалах хашаа”-г манай улсад мөн адил зам, тээврийн салбарт цаснаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг бууруулах, жолооч нарын аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын шийдлээр ашиглах боломжтой хэмээн танилцуулж байна.Энэхүү цаснаас хамгаалах хашлагыг мод болон ганг хослуулан хийдэг учир эдгэлгээ удаан, чанар сайтай учир Монгол орны байгаль цаг уурын өвөрмөц байдал, зам, тээвэр дэд бүтцийн салбарт автозамын зохион байгуулалт, бодлоготойгоо уялдуулан хөгжүүлбэл олон талын ач холбогдолтой гэдгийг онцоллоо.Тухайлбал, хүйтэн сэрүүний улиралд манай орны ихэнх нутгаар цас орж шуурснаас болж орон нутгийн автозамд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зам, даваа хаагддаг. Тэгвэл энэхүү цаснаас хамгаалах хашаа нь замыг цас, салхи шуурганы ширүүн нөлөөнөөс хамгаалах технологийн шийдэл болж өгөх юм байна. Энэ талаарх судалгаа шинжилгээ, туршилтыг зарим аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран хийгээд явж байгааг хэлж байлаа.Мөн энэхүү хаалт хашлагыг дан ганцхан автозамын салбар гэлтгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэрбум” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөв зохистойгоор ашиглах боломжтой. Цаснаас хамгаалах хаалт хашлага нь зам дагуу тарьсан мод, суулгацыг цасан шуурга, хүчтэй салхи шуурганаас хамгаалж, хэвийн ургалтыг нь дэмжих олон талын ач холбогдолтой. Энэ мэтчилэн тус бүтээгдэхүүнийг ашиглан манай улсад тулгарч буй олон асуудлыг хамтран шийдвэрлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид хэлж байна.Уулзалтаар Зам тээврийн яамтай хамтран ажиллах, автозамын салбарт шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд замын эвдрэл гэмтэл, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд “Цаснаас хамгаалах хашаа”-г хэрхэн ашиглах тухай болон хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан