Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн хамт өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна.Хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэнэ гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл манай улсад санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 30 хууль, 139 журам байна. Эдгээр журмуудыг багасгах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хэрэгцээ шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй тус хороо 2024 оны 3-р улирлын байдлаар 4.243 зохицуулалттай этгээд, 2.499 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.УИХ-ын даргын зүгээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудад СЗХ-ноос өдөр тутамдаа хяналт тавин ажилладаг болоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Мөн гаргаж буй санхүүгийн бүтээгдэхүүнүүд байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилт гэх мэтээр чиглэгдэх нь чухал байна гэлээ.Уулзалт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан