Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын хэмжээнд 532 сургуульд утасгүй интернэтийн дэд бүтцийг угсраад байна

Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нар Монголын цахилгаан холбоо, Мобинет, Юнивишн компаниудын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролын сургуулиудын интернэтийн орчин, урсгалыг сайжруулах, нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн талаар ярилцлаа.Eduten, Pearson зэрэг цахим сургалтын платформуудын хэрэглээг сайжруулах, саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын яам болон дээрх гурван компани хамтран өнгөрсөн оны 9-р сараас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад утасгүй интернэтийн дэд бүтцийг угсрах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 685 сургуулийг хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 532-т нь утасгүй интернэт суурилуулсан ба төсөл 78 хувьтай үргэлжилж байна. Төслийн хүрээнд бүх сургуульд нэгдсэн систем нэвтрүүлж, Боловсролын яам болон харьяа агентлаг, байгууллагууд системд хандах, хянах боломжтойг компаниудын төлөөлөл хэлж байлаа. Мөн интернэтийг хурдтай, саадгүй ашиглахын тулд нэн түрүүнд дэд бүтцийг сайжруулж, урсгалыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэв.Боловсролын яамны зүгээс хувийн хэвшил боловсролын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ зах зээлийн зарчмаараа өрсөлддөг байх нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталж буйг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга онцлов. Иймд цахим шилжилтийг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж боломжит ажил үйлчилгээг шилжүүлэн, төрийн шаардлагагүй оролцоог багасгаж байгаа бөгөөд тулгарч буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн, хувийн хэвшлүүдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан