Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул гранприд өрсөлдөнө

Казахстан улсын Шымкент хотод шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 9-нд болох бөгөөд нийт 10 шатарчин тойргоор өрсөлдөх юм.

Нийт зургаан цуврал тэмцээний үр дүнгээр гранпри тэмцээний цомын эзнийг тодруулах ба нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй.

Манай улсаас Их мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнгөнтуул өрсөлдөх бөгөөд тэрбээр өмнө нь хоёр (2009-2010, 2011-2012) цуврал тэмцээнд оролцохдоо 6, 8 дугаар байрт орж байв.

Харин Монголоос тус тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин нь Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг, тэр 2012-2013 оны цувралд тавдугаар байр эзэлж байлаа.

Б.Мөнгөнтуул гавьяат ФИДЕ Гранд Свисс тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн гранприд оролцох эрхээ авсан байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан