Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
"Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024" арга хэмжээний нээлт Баянзүрх дүүрэгт боллоо

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд биеийн тамир, спортын арга хэмжээг нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байна.Улс орон даяар өрнөж буй “Соёлын бүтээлч сар-2024” аян 11 дүгээр сарын 1-30-ны өдрүүдэд “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.Баянзүрх дүүргийн "Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024"-ийн нээлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 88-р сургуулийн спорт зааланд 12 хорооны 120 гаруй иргэнийг хамруулсан Иргэдийн спортын наадмын дүүргийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн арга хэмжээний үеэр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн үг хэллээ.Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны үеэр ОУХМ Э.Оргилмаа дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ спортын гимнастикийн баг тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхууллаа."Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024" арга хэмжээний нээлтийн хүрээнд хүрэлцэн ирсэн иргэдэд Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос 2024 онд хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.Мөн арга хэмжээнд оролцож байгаа иргэдийн дунд “Хөгжөөнт бүжиг”-ийн тэмцээн зохион байгуулж, 1, 2, 3 байр эзэлсэн иргэдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
Хамгийн их уншсан