Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалт эхэллээ

 

Налайх дүүрэг дэх Политехник коллеж цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалтыг хэрэгжүүлж эхэллээ.

Сургалтыг энэ оны аравдугаар сараас эхлэн Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллежид хэрэгжүүлж байна. 

Хосмог сургалтын хөтөлбөрийн 20-30 хувь нь сургалтын байгууллагад, үлдсэн хэсэг нь бодит ажлын талбарт буюу хичээлээс гадна үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд дадлагажих байдлаар явагдах юм.

Хосмог сургалтыг нэвтрүүлснээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, улмаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд гол хөшүүрэг болох иргэд ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах боломж бүрдэнэ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан